ПИН Монгол Улсад

ПИН Монгол Улсад

ПИПЛ ИН НИЙД ОУТББ

Төв Европын орнуудад нийгмийн тогтолцоо солигдож байсан тэр үед гадаад улс орнуудаас зөрчил, мөргөлдөөн, байгалийн гамшгийн сурвалжлага бэлтгэдэг байсан Чехийн сэтгүүлчид болон сайн дурын ажилтнууд нөхцөл байдлыг зөвхөн мэдээлэхээс гадна эдгээр улс орнуудад тусламж зайлшгүй хэрэгтэй гэж ойлгон Пипл ин Нийд (ПИН) төрийн бус байгууллагыг 1992 онд үүсгэн байгуулсан юм. Улмаар хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх бүс нутгуудаа өргөжүүлэн дэлхий дахинд хүний эрхийн үзэл баримтлалыг үйл хэргээрээ сурталчлан таниулсаар байна. ПИН байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны хүрээгээ тэлж Төв Европын хамгийн том төрийн бус байгууллагуудын нэг болоод байна. Хожим хүмүүнлэгийн тусламж ба хүний эрхийн асуудлуудаас гадна боловсролын салбар болон нийгмээс тусгаарлагдсан бүлгийнхэнд анхаарал хандуулах болсон. Өнөөдөр манай байгууллага Монгол Улсаас гадна дэлхийн 24 оронд үйл ажиллагаагаа явуулж, хүмүүнлэгийн ба хөгжлийн туслалцаа үзүүлэх, хүний эрх ба ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах, нийгэм, боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.


ПИПЛ ИН НИЙД МОНГОЛД

Чех улсад төвтэй Пипл ин Нийд (ПИН) ОУТББ нь 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, иргэний нийгмийг чадавхижуулах, тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөрөө Монгол улсад ч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн ПИН 2011 оноос салбараа байгуулан тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхийг нэмэгдүүлэх, дээд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон орчны бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр 20 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.


БУСДЫН АМЬ НАСЫГ АВАРЧ, НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХ

Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амь насыг аварч, зовлон зүдгүүрээс нь нимгэлж, нэр хүндийг нь хамгаалах


ХҮМҮҮСИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ

Амьдрал ахуй болон нийгмийн нөхцөл байдлаа дээшлүүлэх хүчин чармайлтад нь хүмүүст дэмжлэг үзүүлэх

ЭРХ ТЭГШ БОЛОМЖУуДаар ХАНГАХ

Нийгмийн тэгш бус байдал, шударга бус үзэгдлүүдийн үндсэн шалтгааныг олж, тэдгээрийн эсрэг тэмцэх

ТОГТВОРТОЙ АМЬжиргаАГ ДЭМЖИХ

Ирээдүйн үр хойчид халгаагүй,  бүгдэд тэгш хүртээмжтэй хөгжлийн шийдлүүдийг дэмжиж, түгээн дэлгэрүүлэх


Бүтэн текст Текст багасгах