Сайн засаглал

Сайн засаглал

ПИН нь хүн төвтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн хэлэлцээ, төслүүдийг ажил хэрэг болгох тал дээр олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын засгийн газартай хамтран ажилласаар байна. Орон нутгийн удирдлага, иргэд болон бусад талуудын идэвхитэй оролцоог хангасан чадвартай, идэвхтэй, хүн төвтэй иргэний нийгмийн орчныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Бүтэн текст Текст багасгах

Өнгөрсөн тусламжийн хөтөлбөрүүд

Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа (ЧИ-ТА) төсөл

Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа (ЧИ-ТА) төсөл

ПИН болон дотоодын гурван ТББ нь Архангай, Өвөрхангай аймгуудад Европын холбооны санхүүжилттэй энэхүү төслийг (EP-IL буюу ЧИ-ТА нэрээр илүү сайн мэддэг) хэрэгжүүлсэн нь хоршоод, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, хөгжлийг нь дэмжих замаар бүтээмж, орлого ашгийг нь нэмэгдүүлэх, техникийн нөөцтэй болгох, зах зээлд гаргах, санхүүжилтийн эх үүсвэрт (жишээлбэл, Сум хөгжүүлэх сан) холбох зорилготойгоос гадна засаглалыг сайжруулах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид болон орон нутгийн эрх баригчдын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн.

Монголын хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн дийлэнхийн орлогын гол эх үүсвэр нь мал аж ахуй байсаар байна. Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид нь төсөл төлөвлөх, хүний нөөц, зах зээлийн багтаамж, санхүүжилтийн эх үүсвэрүүдээ олж авах зэрэг талууд дээр мэдээлэл, туршлага, ур чадвар дутмаг байлаа. Тэдэнд нэмэлт орлого олох шинэ бизнес үйл ажиллагаа бий болгож  амьжиргаагаа дээшлүүлэх боломж хомс байв. Тухайн үед Монгол Улсын төв засгийн газар хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд бизнес санаагаа хэрэгжүүлэх, бодитой болгоход нь туслах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох тусгай сан байгуулсан ч энэ сангаас зээл авах нь ихээхэн төвөгтэй, хэрхэн ажилладаг нь тодорхойгүй, зээлэнд яаж хамрагдах талаар хангалттай, чанартай мэдээлэл хомс байлаа. Энэ бүхнийг ажигласнаар ПИН нь 2016 онд Европын Холбоонд EPIL төслийг санал болгоод хэрэгжүүлж эхлэв.
Төслийн баг зорьсон үр дүндээ хүрэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм:
  • Зээлийн сангуудын талаархи мэдээллийг бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд, хоршоодод түгээж, сайн засаглалын практик туршлагыг орон нутгийн албан тушаалтнуудад танилцуулав.
  • Хувийн хэвшлүүдэд өөрийн арга барилаа олох, маркетинг, санхүүгийн менежментээ зөв хийх, зээл авах, шинэлэг санаа олох зэрэг бизнесийн ур чадварын сургалтад хамруулав.
  • Бүс нутаг, аймаг, сумдын хувийн хэвшлүүдийг  хооронд нь танилцуулж, холбоо тогтоов. Мэдлэг, шилдэг туршлагыг сурталчлан түгээх ажлыг зохион байгуулав.